өдөр
шөнө
×

Аагим халуунд хийжүүлсэн ундаанаас татгалзаарай

Халуун өдөр цангаа сайн тайлах, бие махбодид сөрөг нөлөөлөхгүй тийм ундаа уух хэрэгтэй. 
Зуны аагим халуунд кофе болон чихэрлэг хийжүүлсэн ундаа, халуун шоколад, дэлгүүрийн квас зэргээс татгалзвал зохино. Учир нь эдгээр унд таны амны цангааг тайлахгүй, дээр нь нэмээд биеэс шингэн гадагшлуулдаг. Хэрэв танд кофегоос татгалзах хэцүү бол зөвхөн 1 аяга ууж дараа нь заавал ус ууж нөхөх ёстой. 
Халуун өдөр хийжүүлээгүй минерал ус хэрэглэвэл бие организм сайн. Яагаад гэвэл түүнд багахан хэмжээний давс бий, халуунд их хөлрөхөөс сэргийлнэ. Натурал кокостой ус мөн цангаа сайн тайлж агаарын өндөр температурын улмаас ирэх ачааллыг даван туулахад тусална. Түүнд кали, электролитууд, минералууд, антиоксидантууд агуулагддаг. Гэрийн квас бэлдэж ууж болно, аминхүчлүүд ба нүүрсхүчлүүдээр баялаг, гэхдээ дэлгүүрийн квасанд их хэмжээний саахар, консервантууд хортой бодисууд бий. 
Тараг, компот бол амны цангаа сайн дардаг. Спортоор хичээллэдэг хүмүүст изотоник ашигтай. Эдгээр ундаанд ус болон минералууд, витаминууд, жимсний шүүсүүд, мөн шингэн сайн нөхдөг давс бий. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top