өдөр
шөнө
×

Тархины эрүүл мэндэд тустай 2 дасгал

Уураг тархины эрүүл мэндэд хэрэгтэй, залуу насыг уртасгах энгийн, өвөрмөц 2 дасгалыг санал болгож байна. 
* Өдөр бүр 10-15 минутын турш ухарч явах дасгалыг хийгээрэй. Энэ дасгалыг тогтмол хийх ёстой. 10 өдөр, бүтэн сарын турш тасралтгүй хийсний дараа та үр дүнг нь мэдэрнэ. Түүнээс гадна ухарч явах нь өвдөгний үе мөч, нурууны булчингуудыг бэхжүүлдэг сайн талтай. 
* Та өдөр тутмын энгийн үйлдлээ нөгөө гараараа хийх гэж оролдоорой. Та баруун гараараа юм бичиж шүдээ угаадаг бол зүүн гараараа хийнэ гэсэн үг. Солгой хүмүүст эсрэгээр. Аажмаар та нөгөө гар тань илүү хурдан, нарийвчлалтай болсныг анзаарна, удахгүй 2 гар тань хоёулаа адил “ажиллаж” эхэлнэ. Үүний шалтгаан нь уураг тархинд шинээр үүссэн нейрон холбоонууд.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top