өдөр
шөнө
×

Хамрын ханиад, хамар битүүрэхийг эмчлэх тухай

* Луувангийн шүүс ба саахарын сиропыг 1:1: харьцаатай хольж бүлээнээр нь өдөрт 5-6 удаа тус бүр 1 хоолны халбагыг ууна.  
* Өдөрт 4-5 удаа хамрын нүх тус бүр лүү 3-5 дусал алоэгийн шүүс дусаа. Дусаахдаа толгойгоо хойш болгож дусаасны дараа хамрын жигүүр орчимд иллэг хийнэ. 
*Хүүхдэд луувангийн шүүс тустай, 2 цаг тутам хамрын нүх бүр лүү 2 дусал шүүс дусаана. 
*Луувангийн шинэ шүүс ба ургамлын тосыг 1:1: харьцаатай хольж дээр нь хэдэн дусал сармисын шүүс нэмж хутгана. Үүнээс өдөрт хэдэн удаа хамрандаа дусаана. 
*Цагаан луувангийн шинэхэн шүүсийг өдөрт 3 удаа тус бүр 1 хоолны халбагыг ууна. 
*Түүхий, улаан манжингийн шүүс бэлдэнэ, үүнээс өдөрт 4-5 удаа хамрын нүх тус бүр лүү 5-6 дуслыг дусаах хэрэгтэй. 
*Сонгино, саримсын шүүсэнд хөвөн дүрж бэлдэнэ. Үүнээс хамрандаа өдөрт 3-4 удаа дусаах хэрэгтэй, 10-15 минутын дараа хөвөнгөө авна. 
* Хаврын улиралд хусны шүүсийг өдөрт 2 удаа тус бүр 1 стакан ууна. 
*Зузаахай (каланхое) ба таван салааны шүүс дээр 30%-н зөгийн бал нэмж хамартаа дусаана. Шинэ шүүс ашиглавал сайн. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top