өдөр
шөнө
×

Зэтгэнэ жимс & коллаген

Зэтгэнэ бол байгалийн гаралтай коллагеныг ялгаруулахад маш хэрэгтэй жимс. Коллаген нь та бидний бие махбодь дахь маш чухал уургуудын нэг бөгөөд эрүүл энх байхад их үүрэг гүйцэтгэдэг. Чухам коллагены ачаар зүрх, бөөр, шөрмөст хүч тамир нэмэгдэнэ, энэ бол та бидний үс, хумсны гол бүрэлдэхүүн хэсэг. Мөн толигор, гоё сайхан арьстай болъё гэвэл коллагентай хүнс хэрэглэж байгаарай. Та ургамлын болон амьтны гаралтай  хүнсний бүтээгдэхүүнийг хоолны цэсэндээ хослуулж хэрэглэдэг бол коллагены дутагдалд орно гэж айлтгүй. Хамгийн амархан арга бол зэтгэнэ хэрэглэх. Сайхан амттай, тэжээллэг өндөр чанартай зэтгэнэ жимс нь бие организм дахь коллагеныг хамгаалахын зэрэгцээ олон төрлийн антиоксидант агуулдаг. Түүнчлэн коллагены бүтцэд ус (89%), глюкоз, фруктоз, нүүрс-ус бий. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top