өдөр
шөнө
×

Хугарсан ясыг эдгээдэг вакцин бүтээжээ

Хугарсан яс ямар удаан эдгэрдэгийг бид мэднэ. Харин одоо үүнийг хурдан бөгөөд үр дүнтэй эмчлэх аргыг Америкийн эрдэмтэд нээжээ. Өөрөөр хэлбэл тэд хугарсан ясыг богино хугацаанд эдгээдэг вакцин бүтээсэн байна. Хугарч гэмтсэн үед ясны эдүүдийг өнөөдөр 2 аргаар нөхөн сэргээдэг тухай эрдэмтэд тайлбарлалаа. Эхний арга бол мезенхималь стромаль эсүүдээс (өсгөвөр эсүүдийн төрөл) шууд ургац үүсдэг. Нөгөөр арга нь эндохондраль оссификаци (өөрөөр хэлбэл мөгөөрс үүсгэхэд дараа нь ясжиж эхэлдэг аж). Мэдээж, энэ 2 аргын үед заримдаа яс бороолж ургахгүй тохиолдол бий. 
Харин Америкийн Майо эмнэлгийн эмч нар Нидерланд, Германы эрдэмтэдтэй хамтарч бүтээсэн  шинэ аргыг ирээдүйд өргөн хэрэглэнэ гэж шинжээчид үзэж байна. Яс ургуулах вакцины тусламжтай хугарсан ясны эдгэрэлтийг эрчимжүүлж болох аж. Тэдний энэ бүтээлийн тухай материалыг “Science Advances” сэтгүүл нийтэлж олны хүртээл болгожээ. Эмчилгээний шинэ арга нь РНК матрикс дээр суурилсан байна. Ясны вакциныг хархууд дээр туршиж үзсэн бөгөөд ердөө 1 тун хэрэглэсэн тохиолдолд ч аюулгүй, өндөр үр ашигтай нь нотлогджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top