өдөр
шөнө
×

Ковидоос болж уураг тархи багасч агшдаг болохыг эрдэмтэд нотлов 

“COVID-19”-ийн улмаас хүмүүсийн уураг тархины хэмжээ багасч агшдаг болохыг Английн эрдэмтэд баталсан хэмээн “The Daily Mail” мэдээллээ. Оксфордын их сургуулийн энэ судалгаанд 51-81 насны 785 хүн хамрагджээ. Оролцогчдын тархийг 141 өдрийн зайтай 2 удаа сканирдсан ба энэ хооронд тэдгээр хүмүүсээс 401 нь коронавирүсийн халдвар тусч өвчилсөн аж. “Судалгааны дүнгээс үзэхэд ковидоор өвчилсөн хүмүүсийн тархины хэмжээ илүү багассан. Яагаад гэвэл, тархины ой санамж ба үнэр “хариуцдаг” хэсэг дэх саарал бодисын тоо буурч байсан. Тархины хэмжээ дунджаар 0,2–2% агшсан байлаа. Ер нь хүн хөгшрөхийн хэрээр уураг тархи нь аажмаар багасдаг, энэ үзэгдэл 30-40 наснаас эхэлдэг. Тиймээс ковидоор хөнгөн эсвэл хүнд өвчлөх нь тархины агшилтад онц нөлөөлөхгүй байх. Гэхдээ л ковидоор хүнд өвчилж эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тархины хэмжээ арай илүү агшсан байсан” гэж эрдэмтэд ярилаа. Түүнчлэн коронавирүсээс болж танин мэдэхүйн чадвар түр эсвэл бүрмөсөн муурах, анхаарал төвлөрөхөө болих, ой санамж алдагдах зэрэг үзэгдэл ажиглагдсан аж. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top