өдөр
шөнө
×

Хятадад илэрсэн омикроны “хүү”-г аюултай гэв

“Коронавирүсийн шинэ штамм ВА.2-ыг омикроны “хүү” гэж судлаачид нэрлэсэн, чухам энэ штамм л Хятадад халдварын тоо нэмэгдэж байгаагийн гол шалтгаан. Мөн сүүлийн хэдэн өдрийн турш Англи, Франц, Бельги, Итали, Швейцарь, Нидерланд зэрэг оронд коронавирүсийн халдвар нэмэгдэж байгаа нь “ВА.2” подштаммтай холбоотой гэж үзэж байна. Энэ хувилбар одоогоор Орост илрээгүй байгаа. Омикрон штамм олон мутацид орсны улмаас ийм хувилбар үүссэн, өөрчлөлт нь вирүсийн функцид нөлөөлсөн тул илүү аюултай. Омикроны мутацлагдсан подштамм өмнөхөөсөө 2 дахин илүү халдвартай байж болзошгүй. Шуугиан тарьсан “дельтакрон” хэмээх гибрид штамм бараг шувтарч байгаа бол BA.2 одоо л хүчээ авах шинжтэй” гэж Орос улсын Гамалеин нэрэмжит Тахал, микробиологийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан, вирүс судлаач Анатолий Альтштейн сэрэмжлүүллээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top