өдөр
шөнө
×

Үзэмтэй усны ашиг тус

Усанд үзэм дэвтээж хэрэглэх аргыг эрт дээр үеэс хэрэглэж иржээ. Үзэмтэй ус эрүүл мэндэд ашигтай, тогтмол хэрэглэвэл биеэс хортой бодисууд гадагшилж арьсыг цэвэрлэж гоё толигор болгон хар цэг болон батгаас ангижруулахын зэрэгцээ ядрахаас сэргийлж эрч хүч нэмнэ. Гэхдээ ямар нэг суурь өвчтэй хүмүүс эмчтэй зөвлөлдсөний дараа энэ аргыг өөр дээрээ туршихыг зөвлөж байна.
Зөвхөн хар үзэм мөн цэвэршүүлсэн ус (эсвэл буцалгасан) хэрэглээрэй. Үзэм ба усыг 1:3 харьцаатай авч 5 цаг байлган дэвтээнэ. Эсвэл шөнө хийгээд хонуул. Үзэмтэй усаас өглөө тал аягыг ууна. 7 хоногийн дараа мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдах болно. Үзмийн хальсан дахь минералууд, тэжээлийн бодисууд нь усанд уусч ашигтай чанар нь улам нэмэгддэг аж. Ийм ус нь хоол боловсруулалтад тусалдаг, өтгөн хатахаас сэргийлдэг. 
Үзмэнд С, В витамин агуулагддаг учраас дархлаа сайжирдаг, кальциар баялаг учраас яс бэхжүүлж остеопорозоос сэргийлнэ. Түүнчлэн үзмэн дэх А, Е витаминууд арьсны гадна давхаргад шинэ эсүүдийн өсөлтийг идэвхжүүлдэг тул арьсыг залуу, гоё болгодог аж. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top