өдөр
шөнө
×

Биеэс хортой бодисуудыг гадагшлуулах тухай

Бие организмаас хортой бодисууд, хаягдал шаарыг гадагшлуулах 3 аргыг санал болгож байна. Энэ үеэр витаминууд, минерал бодисуудыг нөхөх арга хэмжээ заавал авах хэрэгтэй. 
* 1 ширхэг алимыг нимгэн хэрчиж 500 мл цэвэр усанд хийнэ. Дээр нь 1 цайны халбага нунтаг корица нэмж хөргөөд өдрийн турш ууна. Алим ба корицагийн хослол нь бодисын солилцоог хэвийн болгож хоол боловсруулах замыг цэвэрлэдэг. 
* Нимбэг шахаж 2 хоолны халбага шүүс бэлдэнэ. 1 стакан бүлээн усанд нимбэгийн шүүс хийж дээр нь 1 цайны халбага зөгийн бал, чимх нунтаг цагаан гаа (имбирь) нэмээрэй. Эмчилгээний энэ ундааг өлөн элгэн дээр өглөөний цайнаас 30 минутын өмнө ууна. Энэ ундаа хоол боловсруулах системийг цэвэрлэж судсуудын ханыг бэхжүүлж танд эрч хүч бэлэглэнэ. 
* 1 ширхэг өргөст хэмх, цоохор майлзын 1 үндсийг жижиглэж 300 мл усанд хийж өдрийн турш ууна. Энэ жор мөн мацаг барих өдөрт маш тохиромжтой. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top