өдөр
шөнө
×

Эзнээ сургадаг төгс, хиймэл гар бүтээжээ

Финляндын эрдэмтэд шинэ, төгс хиймэл гар бүтээжээ. Энэхүү хиймэл гар эзнийхээ биед дасан зохицох чадвартай төдийгүй түүнд шинэ зүйл зааж сургадаг юм байна. Эрдэмтдийн шинэ бүтээлийн тухай материалыг “IEEE Transactions on Biomedical Engineering” сэтгүүл нийтэлжээ. “Төгс, хиймэл гар маань дасан зохицох системтэй, тэр нь бүрэн автоматчилагдсан. Тэр бүү хэл хиймэл гарын эзэн өөрөө сургалтын явцад дадлагажиж шинэ эв дүй, ур чадварыг эзэмших боломжтой. Иймээс роботжуулсан хиймэл гар улам эвтэйхэн, найдвартай болж байгаа” хэмээн эрдэмтэд ярилаа. 
Туршилтын үеэр хиймэл гарын эзэн хамгийн эвгүй, хүнд хэцүү зүйлийг туршжээ. Тухайлбал хавчуураараа юм хөдөлгөж өөр газарт байрлуулж байв. Үүнийг тэр их амархан хийсэн. Булчингуудын ялгаруулдаг цахилгаан сигналын ачаар ийм үр дүнд хүрчээ. Хиймэл гар нь машины сургалтын алгоритм ашиглаж эдгээр сигналыг “уншдаг” аж. Цаашид энэ явцыг улам төгс төгөлдөр болгож мэдрэмжийг тохируулан хүн бүрт зориулан өөрчлөх боломжтой гэж эрдэмтэд мэдэгдлээ, 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top