өдөр
шөнө
×

Навчит ногоо ковидын вирүсийн өсөлтийг сааруулдаг

Байцаа, брокколи, кейли зэрэг навчит ногоонд агуулагддаг сульфорафан -химийн бодисууд нь коронавирүс ба ханиадын вирүсийн өсөлтийг сааруулдаг хэмээн АНУ-ын Жон Хопкинсийн төвийн эрдэмтэд мэдэгдлээ. "Ногоон өнгөтэй навчит ногоон дахь химийн энэ нэгдэл мөн хавдрын эсрэг үйлчилгээтэй, гэхдээ үүнийг клиник туршилтаар шалгаж амжаагүй байгаа. Иймээс 100% үр дүн үзүүлнэ гэж найдах болохгүй" хэмээн мэргэжилтнүүд сэрэмжлүүллээ. Тэдний бүтээлийг “Communications Biology” сэтгүүл нийтэлсэн байна. Харин коронавирүсийн тухайд авч үзвэл, сульфорафан нь 6 штаммын өсөлтийг бууруулж улмаар уушгинд үүсэх хүндрэлийг 29%-иар бууруулж байв. "Хэдий тийм ч дээр дурдсан ногоог хэтрүүлж хэрэглэж болохгүй, яагаад гэвэл аливаа хэтрүүлэг сөрөг нөлөөтэй" хэмээн эрдэмтэд мэдэгджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top