өдөр
шөнө
×

"Спутник V" бол ДОХ-той үед үр дүнтэй нь батлагдсан анхны вакцин

ОХУ-ын Гамалеин нэрэмжит төв ба Мосва хотын ДОХ-той тэмцэх, түүнээс сэргийлэх төв хамтарсан мэдэгдэл гаргажээ. “Спутник V бол ДОХ-той хүмүүсийн хувьд үр дүнтэй нь батлагдсан ковидын эсрэг анхны вакцин боллоо. Эдгээр өвчтөний хувьд Спутник V вакцины үр дүн 79% байв. Бид энэ дүгнэлтийг хийхийн тулд Москва хотын ДОХ-той 24 мянга гаруй хүнийг судалж шинжилсэн" гэж эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний судалгааны дүнг “The Lancet” сэтгүүл нийтэлжээ. “Спутник V вакцин тариулсан тохиолдлын 90%-д өвчтөнүүд эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй байсан, мөн ковид хүндрэх буюу их хүндрэх явцаас 97% сэргийлж байв. Түүнчлэн вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүстэй харьцуулахад "Спутник V" вакцин тариулсны дараа ДОХ-той хүмүүс коронавирүсээр өвчлөх эрсдэл 2,5-3,3 дахин буурсан юм. Иймээс Спутник вакцин нь энэхүү бүлгийн өвчтөнүүдийн хувьд эрүүл мэндээ хамгаалах сайн шийдэл байж болох юм... "Спутник V бол ДОХ-той хүмүүст үр дүнтэй нөлөөлж байгаа анхны вакцин" гэж судлаачид дүгнэжээ. Сонирхуулахад, ковид тусч эмнэлэгт хэвтсэн ДОХ-той хүмүүсийн дөрөвний нэг нь нас бардаг тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top