өдөр
шөнө
×

Цоохор майлз эрүүл мэндэд ашигтай

Сельдерей буюу цоохор майлз эрүүл мэндэд нэн ашигтай. Илчлэг багатай энэ ногоог жилийн аль ч улиралд хэрэглэх боломжтой. Иймээс хавар бие организм ядрах үед эрч хүчээр дүүргэх болно. Гэхдээ хэтрүүлж болохгүй, зарим хүнд харшил үүсгэж магадгүй. Түүнд оксалат их хэмжээгээр агуулагддаг тул эрүл мэндийн асуудалтай хүмүүс хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө аваарай. 
Цоохор майлз зүрхэнд сайн: Түүнд олон төрлийн витамин, минерал агуулагддаг. Тухайлбал зүрхний эрүүл мэндэд тустай кали, кальци бий. Цоохор майлзад фолийн хүчил, К витамин бий, эдгээр нь эритроцитүүд үүсэхэд шаардлагатай бөгөөд цус бүлэгнэхэд хэрэгтэй. Сельдерей бол флавоноидоор баялаг, энэ бол зүрх ба судсыг гадна ба дотоод орчны таагүй нөлөөнөөс хамгаалдаг нэгдлүүд билээ. 
Цоохор майлз хоол боловсруулалтад тустай: Сельдерей бол уусдаг ба уусдаггүй волоконы эх үүсвэр бөгөөд энэ нь хоол боловсруулах системд маш чухал. Судалгаанаас үзэхэд түүнд агуулагддаг фитонутриент нь хоол боловсруулах замын салслаг бүрхүүлийг хамгаалдаг аж. 
Цоохор майлз ой тогтоолтыг сайжруулдаг: Ахимаг настнууд цоохор майлзыг тогтмол хоолондоо хэрэглэхэд танин мэдэхүйн чадвар сайжирдаг. Мөн нас ахихтай холбоотойгоор уураг тархинд гарах өөрчлөлт саарах болно. Түүнчлэн цоохор майлз нь мэдрэлийн системд тустай бөгөөд бэлгийн чалхыг дээшлүүлдэг. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top