өдөр
шөнө
×

Хүний геномыг бүрэн тайлж чадлаа

Америкийн эрдэмтэд дэлхийд анх удаа хүний геномыг бүрэн тайлж чадсан тухай yandex.com мэдээlt.6 Говард Хесийн нэрэмжит Анагаахын дээд сургуулийн эрдэмтдийн энэ нээлтийн тухай материал “Science” эрдэм шинжилгээний тусгай сэтгүүлд нийтлэгджээ. Хүний геномын 92%-ийг өмнө  нь тайлсан бол харин үлдсэн 8%-ийн кодыг уншихын тулд орчин үеийн эрдэмтэд 20 гаруй жилийг зориулсан байна. 
 “Хүний геном” төсөл бүр 2003 онд эхэлсэн тухай тус төслийн удирдагч Эван Эйхлер мэдэгдлээ. Энэхүү төсөл дээр “Telomere-to-Telomere” консорциумын 100 орчим эрдэмтэн ажилласан юм байна. Тэдний ачаар шинжлэх ухаан одоо хүн тус бүрийн ДНК-н ялгаанд дүн шинжилгээ хийж түүний молекул бүрийн үүрэг ролийг тодруулж чаддаг боллоо. Үүний ачаар хүн төрөлхтөн цаашид гений өвчний учир шалтгааныг бүрэн тайлж улмаар яаж, аюулгүй засч залруулах аргыг нээж олох боломжтой юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top