өдөр
шөнө
×

Гишүүнэ бол хамгийн эрүүл хүнс 

“Дэлхийн хамгийн эрүүл хүнс бол гишүүнэ, учир нь С болон олон төрлийн витамин, антиоксидантаар баялаг. Мөн дархлааг бэхжүүлж, стрессийн эсрэг тэмцдэг, цусан дахь саахарын түвшнийг хэвийн болгож элэг хамгаалдаг. Түүнчлэн гишүүнэ бол зүрх, нойр булчирхай, уураг тархинд ашиг тустай ногоо. Судалгаанаас үзэхэд энэ ногоо бол Альцгеймерийн өвчний эсрэг тэмцэхэд тусалж байгаа нь батлагдлаа. Гишүүнэ дээр өндөг асгаад л хамгийн эрүүл хоол болчихно. Гэтэл түүнийг хүмүүс хүнсэндээ түгээмэл хэрэглэдэггүй билээ. Үүний зэрэгцээ гишүүнэ бол насжилтын эсрэг үйлчилгээтэй. Иймээс түүнийг өдөр тутам хүнсэндээ хэрэглэж заншвал үрчлээг тэнийлгэн арьсыг нөхөн сэргээдэг” гэж зүрхний эмч Жанан Каратай мэдэгдлээ.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top