өдөр
шөнө
×

Ковидын эм -“Ковипир”-г 5 сард зарж эхэлнэ

Орос эрдэмтдийн бүтээсэн коронавирүсийн эсрэг үйлчилгээтэй “Ковипир” хэмээх эмийг 2022 оны 5 сараас эхэлж эмийн сангаар зарж борлуулна гэж “ТАСС” агентлаг мэдээллээ. "COVID-19"-г эмчлэхэд ашигладаг молнупиравир дээр суурилан энэ эмийг бүтээсэн юм байна. Түүнийг Эрхүү хотын “Фармасинтез” үйлдвэрт үйлдвэрлэхээр болжээ. Оросын Эрүүл мэндийн яам 2022 оны 4 сарын 4-нд “Ковипир” эмийг “Эм тарианы реестрийн сан”-д албан ёсоор бүртгэн авч 2023 оны 1 сарын 1 хүртэл хүчинтэй гэрчилгээ олгожээ. 
Ковидоор хөнгөн ба хүнд өвчилсөн насанд хүрэгсдийг "Ковипир" эмээр эмчлэх боломжтой. Харин сөрөг заалт гэвэл: жирэмсэн, жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд, хүүхдээ хөхөөр хооллодог эхчүүд, 18 нас хүрээгүй хүүхдүүд, молнупиравир болон энэ эмийн бүтцэд багтдаг бусад бүрэлдэхүүн хэсэгт хэт мэдрэмтгий хүмүүс хэрэглэж болохгүй.
Сонирхуулахад, "Фармасинтез" бол Орост томоохонд тооцогддог компани төдийгүй инновацийн эм хэрэгсэл бүтээдэг аж. Тус компани нь дотрын бүх эмчилгээ, сүрьеэ, ДОХ, хавдар, чихрийн шижин, гепатит зэргийг эмчлэх нийт 170 нэр төрлийн эм хэрэгсэл бүтээж, үйлдвэрлэдэг. "Фармасинтез" компаний салбарууд, үйлдвэрүүд нь Эрхүү, Уссурийск, Санкт-Петербург, Братск, Тюменьд байрладаг аж. Жишээ нь Санкт-Петербург дэх "Фармасинтез-Норд" үйлдвэрт "Спутник V" болон "Спутник Лайт" вакцин үйлдвэрлэдэг юм байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top