өдөр
шөнө
×

Пиперин бол хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй

Хөхний хорт хавдрыг эмчлэхэд хар чинжүү ашиглаж болох тухай Япон орны Тоямагийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Тоямагийн их сургуулийн доктор Шериф Абдельхамедын удирдлаган дор ажиллаж буй эрдэмтэд 50 гаруй төрлийн халуун ногоог туршилтад ашиглан харьцуулж судалжээ. Эдгээрээс чинжүүнд агуулагддаг пиперин хэмээх бодис илүү идэвхтэй,үр дүнтэй үйлчилж байгаа нь хуруу шилэнд явуулсан туршилтуудаар батлагдлаа. Пиперин бол хөхний болон түрүү булчирхай, бүдүүн гэдэсний хорт хавдрын үед эсүүдийн өсч олшрох явцыг бууруулж хорт хавдрын эсүүдийг устгахад нөлөөлж байжээ. Түүнчлэн пипериний өөр нэг ашигтай тал гэвэл түүнийг хэрэглэх үед хорт хавдрын эсүүдийн янз бүрийн эм хэрэгсэлд дасан зохицох, тогтвортой байх чадвар буурдаг аж. Үүний ачаар химийн эмчилгээний үр дүн нэмэгдэх боломжтой хэмээн эрдэмтэд найдаж байна. Гэхдээ тэд ихэнх судалгаагаа хүн дээр биш амьтад ба ургамлууд дээр явуулсан юм байна. Иймээс хүмүүст яаж нөлөөлөхийг мэдэхийн тулд хорт хавдартай өвчтөнд пиперинийг туршин хэрхэн үйлчилж ямар тунгаар хэрэглэх зэрэг олон асуудлыг тодруулахаар эрдэмтэд төлөвлөж байна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top