өдөр
шөнө
×

Эсрэг биетийн коктейлийг 4 сарын 18-наас туршина

“Моноклональ эсрэг биетүүд дээр суурилсан коронавирүсийн коктейлийн эмнэл зүйн туршилтуудыг ирэх даваа гарагаас буюу 4 сарын 18-наас эхэлнэ. Бүх бичиг баримтад гарын үсэг зурж бүртгэж баталгаажуулсан. Энэхүү коктейль нь маш үнэ цэнэтэй, түүнийг стелс-омикроны эсрэг ашиглахад өндөр үр дүн үзүүлнэ. Санк-Петрбург хот дахь Эрүүл мэндийн яамны харъяа эрдэм шинжилгээний хүрээлэн дээр анхны туршилт явагдана” гэж Оросын Гамалеин нэрэмжит Тахал, микробиологийн төвийн захирал Александр Гинцбург мэдээллээ. Судалгааны эхний шатанд оролцогчид бүгд сайн дурынх бөгөөд эрүүл саруул байх ёстой гэсэн шалгуур тавьжээ, 21 хоногийн дараа шинэ эм буюу эсрэг биетийн коктейлыг өгөх аж. Оросууд энэ коктейлоо хангалттай үйлдвэрлэж амжжээ. Эхний шат дууссаны дараа ковидоор өвчилсөн хүмүүсийг туршилтын 2-р шатанд хамруулах эсэхийг шинжээчид шийдэх юм байна. "Бид эсрэг биетийн коктейлийг шалгаж үзэхэд ВА.2 хувилбарын эсрэг сайн үйлчилж байсан, яагаад гэвэл түүнд агуулагддаг эсрэг биетүүд нь S- уургийн бүтцэд гүн нэвтрэх чадвартай" хэмээн доктор Гинцбург ярилаа.. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top