өдөр
шөнө
×

Ядуу гэр бүлийн хүүхдүүд “жижигхэн” тархитай төрдөг гэжээ

Ядуу гэр бүлийн хүүхдүүд “жижигхэн” тархитай төрдөг гэж Вашингтоны их сургуулийн эрдэмтэд баталжээ. Тэд энэ судалгаандаа 399 эх ба хүүхдийг хамруулж 2017 оны 9 сарын 1-нээс 2020 оны 2 сарын 28 хүртэл Сент-Луис хотын Эх нялхсын эмнэлэгт ажиглалт явуулсан аж. Жирэмсний эхний ба 2-р триместрийн эхээр ажиглалт судалгааг эхлүүлжээ. Янз бүрийн өвчнөөр өвчилсөн эхчүүдийг судалгаанаас хасч байв, учир нь эхийн хэвлийд бойжиж буй урагт нөлөөлж болзошгүй хэмээн үзсэн хэрэг. Түүнчлэн архи тамхи, хар тамхи хэрэглэх зэрэг буруу зуршилтай эхчүүдийг бас хаслаа. Үүний зэрэгцээ жирэмсний 37 дахь долоо хоногоос өмнө төрсөн, мөн эрчимт эмчилгээний тасагт 7 хоногоос илүү эмчлүүлсэн, биеийн жин 2кг-аас дээш бол судалгаанаас хассан байна. Ингээд 280 эх ба хүү үлджээ. Гэсэн ч судалгааны дүн бүгдийг шоконд оруулав. 
Хүүхдүүдийг төрсний дараа тэдний тархины томограф зургийг авчээ. Гэтэл ядуу гэр бүлийн эмэгтэйчүүдийн төрүүлсэн хүүхдүүд тархиндаа олон тооны өөрчлөлттэй байгаа нь тогтоогдов. “Манай судалгаанаас үзэхэд ядуурал ба эхийн хэвлий дэх ургийн тархины хөгжил холбоотой байна. Нийгмийн ядуурал нь хүүхдийн уураг тархины хэмжээ жижигрэх, тархины гадрын атираа багасахад нөлөөлдөг аж. Ядуурал ба гэмт хэрэг нь хүүхдийн эрүүл мэндэд сүйрүүлэх аюул учруулдаг бололтой. Ядуу гэр бүлийн эхчүүдийн төрүүлсэн хүүхдүүдийн тархийг өндөр орлоготой эхчүүдийн хүүүхдүүдийнхтэй харьцуулахад жижигхэн байна” гэж судалгааны авторуудын нэг анагаах ухааны доктор, Сент-Луис дэх Вашингтоны их сургуулийн мэдрэлийн тасгийн ажилтан Регина Триплетт мэдэгдлээ. Тэдний бүтээлийг “JAMA” сэтгүүл нийтэлжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top