өдөр
шөнө
×

Арвайн будаа бол супер хүнс

Арвайн будаа бол эрүүл, амттай төдийгүй бие эрүүл байлгах, нас уртасгах хүнс юм. Онцгой тэжээллэг бөгөөд уургийн агууламжаар бусад үр тариаг ардаа орхисон. Түүнд 3,5г уураг бий, энэ бол бусад бүхэл үрээс хавьгүй их гэсэн үг. Эслэг хэрэглэе гэвэл арвайн будаа идээрэй, үүний дүнд хоол боловсруулалт сайжирч цатгалан мэдрэмж төрдөг учраас биеийн жин буурдаг. 1 порц хөц будаанд 6 грамм эслэг, 193 калори агуулагддаг аж.
Арвайн үрэнд төрөл бүрийн витамин, минерал, аминхүчил төгс хосолсон, иймээс 55-аас дээш настнуудад ашигтай. Жишээ: В бүлгийн витаминууд нь тархи, мэдрэлийн эдүүд, зүрх, цус, дархлааны системд тустай. РР витамин (ниацина) бол харшилтай хүмүүст нэн чухал. Е витамин нь цус өтгөрөх ба тромб үүсэхээс сэргийлдэг, иймээс 50-аас дээш настнуудад  маш их  хэрэгтэй, мөн арьсыг сайжруулж үс ба хумсыг бэхжүүлнэ. Арвай олон төрлийн минералаар баялаг, марганц гэхэд л бие организм зөв ажиллахад тусалдаг бол селен нь нойр булчирхайн эрүүл мэндэд чухал, фосфор нь яс ба шүдэнд тустай. Түүнд төмөр нилээд их агуулагддаг, төмөргүй бол энергийн солилцоо боломжгүй, ДНК ба эритроцит нөхөн сэргэхгүй... Арвайд флавоноид, токоло, лигнон зэрэг фитохимийн бодисууд бий. Үүний ачаар эсүүдийн хөгшрөлт саарч эрүүл мэндийн олон асуудлаас сэргийлнэ. 
Хаврын улиралд витаминууд ба тэжээлийн бодисуудыг нөхөхийн тулд арвайн үрийг угааж дулаан газарт хонуул. Үр соёолмогц хэрэглэ, энэ бол супер хүнс, маш ашигтай өглөөний хоол болно. Та цогц витаминыг зэрэг авч өдрийн турш өөрийгөө “цэнэглэх” юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top