өдөр
шөнө
×

Стелс-омикрон хулганаас үүссэн гэж Хятад мэдэгдэв

Хятадын Шинжлэх ухааны академийн эрдэмтэд коронавирүсийн омикрон, стелс-омикрон хувилбаруудын үүсэл гарлын тухай шинэ таамаглал дэвшүүлэв. Яагаад гэвэл, омикрон, стелс-омикрон хувилбарууд нь коронавирүсийн өмнөх штаммуудаас (Альфа, Бета, Гамма, Дельта) хамааралгүй хувьсалд орсон гэж эрдэмтэд үзжээ. Тэд коронавирүсийн янз бүрийн хувилбарын "өргөс" хэрхэн хүн болон хулгана, муур, морь, хонь, гахай зэрэг амьтны АСЕ2 рецептортой харилцан үйлчлэлцэж байгааг судалжээ. Ихэнх тохиолдолд мембрант уураг нь “COVID-19”-н аль ч хувилбартай холбогдохгүй эсвэл бүгдэд ижилхэн хариу үйлдэл үзүүлж байлаа. Зөвхөн хулгана оготно дээрх туршилт өөр үр дүн үзүүлжээ. Мэрэгч амьтад бүгд ВА.1 ба ВА.2 мутациар амархан халдварлагдаж, гэсэн хэрнээ тэдний эсүүд нь Уханий штаммтай харилцан үйлчлэлцэхгүй байв. Иймээс эрдэмтэд “Омикроны суб хувилбарууд нь оготно хулганы биед үүсч дараа нь бусад амьтдын тусламжтай, жишээ нь муураар дамжин хүнд халдварласан” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Зарим эх сурвалжид дурдсанаар “SARS-CoV-2” хувилбар хүнээс мууранд халдварлаж дараа нь муураас хулганад тэгээд мэрэгчдээс буцаад хүнд халдварласан байх гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top