өдөр
шөнө
×

Хавдрын эсрэг үйлчилгээтэй 5 шинэ нэгдлийг илрүүлжээ

Орос улсын Уралын холбооны их сургуулийн эрдэмтэд хавдрын эсрэг үйлчилгээтэй 5 шинэ нэгдлийг  нээж илрүүлсэн тухай “ТАСС” агентлаг мэдээллээ. “Энэ 5 нэгдэл бол эсийн түвшинд хавдрын эсүүдийг дарамталдаг. Манай лаборатори 100 гаруй нэгдлийг судалсны эцэст ийм үр дүнд хүрч чадлаа. Завсрын үр дүн маш сайн. Эдгээр нэгдэл нь өгөгдсөн концентрацид хавдрын эсүүдийн өсөлтийг дарж устган үхүүлж байлаа” хэмээн тус их сургуулийн Анхдагч биоскрининг, эсийн ба гений технологийн лабораторийн эрхлэгч Всеволод Мелехин мягмар гарагт сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Одоо эрдэмтэд олон зуун нэгдлийг эсүүдийн культур дээр үргэлжлүүлэн туршсаар байна. Тэд инкубаторт эсүүдийг ургуулж дээр нь янз бүрийн нэгдлийг нэмэх зэргээр туршдаг аж. Хавдрын эсүүдэд хортой нөлөөлдөг хэрнээ эрүүл эсүүдэд аюулгүй, сөрөг үйлчилдэггүй тийм төгс нэгдлийг нээхийн төлөө судлаач эрдэмтэд гар хумхилгүй ажилласаар байна. "Гэхдээ эсүүдийн түвшинд үзүүлсэн үр дүн нь бие организмд бүхэлд нь яг тийм үр өгөөжтэй гэсэн үг биш. Иймээс бид амьтад дээр туршихаар төлөвлөж байгаа. Хэрэв одоогийн туршилтууд нааштай үр дүнтэй гарвал 6 сарын дараа амьтад дээр ажиллаж эхэлнэ" гэж лабораторийн эрхлэгч В.Мелехин ярилаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top