өдөр
шөнө
×

Шүдний бактери цэвэрлэдэг нано робот бүтээжээ

Энэтхэг улсын Шинжлэх ухааны хүрээлэнгийн инженерүүд, эрдэмтэд хамтарч шүдний бактериудыг цэвэрлэж эмчилдэг нано роботуудыг бүтээлээ. Тэд эдгээр роботоо “Theranautilus” гэж нэрлэжээ. Нано роботуудыг соронзон талбайгаар удирддаг юм байна. Эрдэмтдийн энэ бүтээлийг “Advanced Healthcare Materials” сэтгүүл нийтэлжээ. Төмөр роботуудын бүтцэд агуулагддаг цахиурын диоксидын ачаар шүд эмчлэх, цэвэрлэх ажиллагаа илүү үр дүнтэй болсон гэж эрдэмтэд онцлон тэмдэглэв. Нано роботуудыг оготно дээр туршиж үзэхэд энэ арга аюулгүй, үр дүнтэй нь батлагджээ. “Өмнө нь иймэрхүү эмчилгээ хийхдээ 800 микрометр нэвтэрч байсан бол одоо “Theranautilus” нано робот 2000 микрометр. Энэ арга нь химийн бодисууд, антибиотикуудтай харьцуулахад илүү аюулгүй” гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Одоо эрдэмтэд аманд багтдаг эмнэлгийн нано төхөөрөмж бүтээхээр ажиллаж байна. Шүдний эмч нар түүний тусламжтай нано роботуудыг шүдэн дотор удирдах аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top