өдөр
шөнө
×

Хусны шүүс хөгшрөлтийг сааруулдаг

Хусны шүүс маш олон талын ашигтай. Ардын эмчилгээнд түүнийг тамир тэнхээ сэлбэх, шээс хөөх хэрэгсэл болгон ашиглаж иржээ. Мөн нүүр царайгаа хусны шүүсээр арчлахад гоё, толигор болдог. Түүнийг удаан хэрэглэхийн тулд жижиг хэвэнд хөлдөөж ашиглаж болно. Үс бэхжүүлэхийн тулд хусны шүүсээр угаахад гэмгүй. Түүнчлэн энэ шүүсийг амьсгалын замын өвчин, сүрьеэ, бөөрний чулуу, цөс, ревматизм, хавангийн үед хэрэглэдэг. Тэр бүү хэл хусны шүүсийг хавдрын эсрэг үйлчилгээтэй гэж зарим нь үздэг. Ямартай ч батга болон экзем, арьсны үлд болон эдгэрэхгүй яр шархтай үед хэрэглэхэд сайн аж. 
Хусны шүүсийн ашиг тусыг орчин үеийн шинжлэх ухаан өндрөөр үнэлдэг.
“Залуухан, гоо үзэсгэлэнтэй хэвээр байхыг хүсдэг бол хусны шүүс уух хэрэгтэй. Хусны шүүсэнд байгалийн антиоксидантууд байдаг учраас бие махбодийн хөгшрөлтийг сааруулдаг. Гэхдээ хусны жинхэнэ шүүс амархан мууддаг гэдгийг мартаж болохгүй. Жинхэнэ шүүс хөргөгчинд хийсэн ч 1-2 хоногийн дараа жаахан исч эхэлдэг” гэж Оросын эмч Андрей Степенский мэдэгдлээ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top