өдөр
шөнө
×

B12 витаминаар баялаг хүнс бол элэг, гэдэс дотор

Цианокоболамин буюу В12 витамин бол маш чухал үүрэгтэй, түүнийг нээсэн 3 эрдэмтэн 1934 онд Нобелийн шагнал хүртсэнийг дурдахад л хангалттай. Хэрэв В12 витамины дутагдалд орвол бие махбодь хүнд өвдөж болзошгүй. Энэ витамин бол ялангуяа мэдрэлийн системд маш хэрэгтэй. Ахмад насны хүмүүс хэрэв энэ витамины хомсдолд орвол сэтгэл гутрал, деменци зэрэг сэтгэцийн өвчинд өртөх магадлал өндөр.
В12 витамин дутагдсаны шинж тэмдгээс тоочвол: толгой эргэх, нойр хямрах, хэт ядрах, архаг ядаргаа тусах, байнга нойрмоглох, түргэн уурладаг болох, хэт цухалдамхай болох, ой тогтоолт муудах, шинэ юм сурахаа болих зэргээр танин мэдэхүйн чадвар буурах, тайлбарлах шалтгаангүйгээр хараа муудах. В12 витаминаар баялаг хүнс олон бий: үхрийн мах, малын элэг, гэдэс дотор, өндөг, далай тэнгисийн болон голын загас, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, сүү цагаан идээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top