өдөр
шөнө
×

Коронавирүсийн шинэ шинж тэмдгийг нэрлэв

---Коронавирүсийн шинж тэмдгүүд өөрчлөгдсөн тухай Оросын дотрын эмч А.Жито ярилаа---

Коронавирүсийн халдвар авсны дараа илэрдэг хамгийн түгээмэл шинж тэмдэг бол ханиах, үнэрлэх чадвараа алдах... Харин саяхнаас өөр шинэ шинж тэмдгүүд илрэх боллоо. “COVID-19” аажим аажмаар шинж тэмдгээ өөрчилж байна. Шинэ штамм, дэд төрөл дэгдэх болгонд шинэ шинж тэмдэг илэрч байна, вирүс ийм байдлаар бага багаар хүнд дасан зохицож үүний дүнд өвчин арай хөнгөн болжээ. Яагаад ийм өөрчлөлт гарсан бэ гэвэл олон хүний биед эсрэг биетүүд бий. Тэд ковид тусч эдгэрсний дараа эсвэл вакцин хийлгээд дархлаатай болсон. Иймээс ковидоор нас барах нь огцом буурч, өвчний хугацаа багасчээ. 
Коронавирүсийн халдварын шинэ шинж тэмдгээс тоочвол: Халуурна, 38-38,5 градус заримдаа бүр 40 градус хүртэл халуурдаг. Дараа нь булчин өвдөж бэлхүүс хавьцаа таагүй мэдрэмж төрдөг. Өөр нэг шинж тэмдэг нь нүд ба толгой өвдөх. Заримдаа хүмүүс зөвхөн эдгээр шинж тэмдэгтэй эмчид хандаж байна. Нүд өвдөж гэрэлд харж чадахгүй байх, эсвэл нүдээ хөдөлгөхөд өвдөж байгаа тухай өвчтөнүүд ярьсан. Эн үеэр ихэнх хүмүүсийн үнэрлэх мэдрэмж хэвийн, ханиахгүй байв. Түүнчлэн хамрын нус гоожих, хамар битүүрэх зэрэг хуучин шинж тэмдэг заримд нь ажиглагдаагүй. Ихэнх тохиолдолд нэмэлт эмчилгээ хийх шаардлагагүй бөгөөд 2-3 өдрийн дараа өвчтөний биеийн байдал сайжирч байлаа.... 9 сард олон хүн амралтаас ирж ажилдаа орно, хүүхдүүд хичээлдээ явж эхлэхээр коронавирүсийн шинэ давалгаа дэгдэнэ. Орост “ВА.4/ВА.5” хувилбар хамгийн түгээмэл байна. Өөр нэг гибрид хувилбар Орост илэрсэн, тэр бол  омикрон ба дельта-гийн холимог. Гэхдээ энэ холимог хувилбар өмнөхөөс илүү халдвартай буюу хүнд гэсэн нотолгоо одоогоор алга.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top