өдөр
шөнө
×

Өвөл богино хүрэм өмсвөл цистит тусах эрсдэлтэй

"Охид, бүсгүйчүүд өвлийн улиралд хэт богино хүрэм өмсөх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Яагаад гэвэл ийм хувцас бага таазын эрхтэнүүдийг даарахаас хамгаалдаггүй. Даарч хөрснөөс болж захын эрхтэнүүдийн цусан хангамж огцом буурдаг, яагаад гэвэл бие организм хамгийн түрүүнд зүрх, уураг тархийг цусаар хангахыг эрмэлздэг. Ийм өөрчлөлт нь биеийн дархлаанд сөрөг нөлөөлж сулруулдаг, улмаар элдэв өвчинд амархан өртөмхий болгодог. Өөрөөр хэлбэл, цистит тусах магадлал өндөр. Гадаад орчны халдвар амархан давсаг руу нэвтэрч үрэвсэл үүсгэх аюултай. Циститийн шинж тэмдэг илэрвэл нэн яаралтай эмчид үзүүлээрэй. Дур мэдэн циститийг өөрөө эмчилбэл ноцтой аюултай, бөөрний эмгэг –пиелонефрит үүсэх зэргээр хүндрэх эрсдэлтэй” хэмээн Оросын эмэгтэйчүүдийн эмч Меланя Маилян зөвлөжээ. Циститийн шинж тэмдгээс дурдвал: Гэдэсний доогуур өвдөх, ойр ойрхон шээхэд өвдөх, шээсний өнгө өөрчлөгдөх, халуурах.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top