өдөр
шөнө
×

Орост “кракен” хувилбар бүртгэгдлээ

ОХУ-д омикрон штаммын шинэ хувилбар “XBB.1.5 кракен” анх удаа бүртгэгдсэн тухай тус орны Мэргэжлийн хяналтын газраас мэдээлсэн гэж “РИА Новости” агентлаг дамжууллаа. Кракены халдвар авсан Пенза мужийн 32 настай эмэгтэй хөнгөн хэлбэрээр өвдсөн бөгөөд 5 өдрийн дараа эдгэрчээ.  "Орос улсад одоогоор омикрон штамм давамгайлж байна. Бид өөрийн орон болон хөрш орнуудад дэгдсэн коронавирүсийн хувилбаруудыг анхааралтай ажиглаж байгаа.... Шинэ хувилбар бүртгэгдсэн ч бид энэ кракенаас болж ямар нэг хязгаарлалт, хориг тогтоохгүй" хэмээн ОХУ-ын Мэргэжлийн хяналтын газар мэдэгдэв.Тодруулахад, Кракен хэмээх хувилбар анх АНУ-д 2022 оны 10 сарын 22-нд бүртгэгдсэн юм. “XBB.1.5” штамм маш эрчимтэй тархдаг онцлогтой, халдвар 9 өдөр тутамд 2 дахин ихэсдэг юм байна.  
 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top