өдөр
шөнө
×

Өдөр бүр өнгө өнгийн ногоо, жимс ид

* Улаан өнгийн ногоо, жимс бол хорт хавдар, артритаас хамгаална. Алим, бөөрөлзгөнө, интоор, улаан лооль, улаан амтат чинжүү зэрэг нь байгалийн органик пигмент –каротиноидоор баялаг. Каротиноидууд бол хүчтэй антиоксидант бөгөөд эсүүдийг исэлдэх стрессээс хамгаалдаг. Чухам исэлдэх стрессээс болж хорт хавдар, артрит зэрэг олон өвчин тусах эрсдэл нэмэгддэг. Эдгээр ногоо мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. 
* Улбар ногоо, жимс нь артерийн даралтыг бууруулж нөхөн үржихүйн чадварт эерэг нөлөөлнө. Апельсин, мандарин, тоор, лууван, хулуу зэрэг ногоо каротиноидоор баялаг, бета-каротин ба бета-криптоксантин, С витаминаар ч баян. Антиоксидантуудын ачаар цусны судсуудын дотоод давхаргын эсүүд гэмтэхээс хамгаалагддаг, С витамины тусламжтай биеэс давс, шингэн гадагшилж судсууд тэлж даралт буурдаг. Улбар өнгийн ногоо мөн нөхөн үржихүйн эрхтэнүүдийг өвчнөөс хамгаалдаг. 
* Хөх цэнхэр, ягаан ногоо: Оюуны чадвар, ой тогтоолтыг сайжруулна. Нэрс, чэс зэрэг жимс, ногоо нь уураг тархины ажиллагаанд сайн, яагаад гэвэл бүтцэд нь антоцианин, таннин зэрэг органик нэгдлүүд байдаг. Эдгээр бодис нь бие махбодийн үрэвслийн түвшнийг бууруулж тархины цусан хангамжийг нэмэгдүүлдэг. 
* Шар ногоо: Нүдний харааг хамгаална. Хан боргоцой, нимбэг, гадил, эрдэнэ шиш зэрэг нь нүдний торлогийн эсүүдийг гэмтлээс хамгаалах хүчтэй антиоксидантуудыг (лютеин, зеаксантин) агуулдаг. 
* Ногоон өнгийн ногоо: Зүрхэнд ашигтай, сайн. Авокадо, байцаа, брюссель байцаа, брокколи зэрэг нь зүрх судасны өвчин тусах эрсдэлийг бууруулдаг. Эдгээрт их нитрат агуулагддаг ба бодисын солилцооны явцад тэдгээр нь нитрит ба нитрозамин болж хувирдаг (цусны судсуудыг тэлж даралт бууруулдаг). Үүний дүнд зүрхэнд ирэх ачаалал буурч зүрх, судасны өвчин тусах эрсдэл багасдаг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top