өдөр
шөнө
×

Ваннд суух ашигтай юу?

Гэнэт онцгой асуудал үүсвэл мэдээж хамгийн түрүүнд Түргэн тусламж дуудаж эмчид хандах хэрэгтэй гэж бүгд мэднэ. Харин заримдаа толгой өвдөх, хамрын шуухитнаа тусах зэрэг ноцтой бус тохиолдолд гэрийн нөхцөлд эдгээр аргыг хэрэглэж болох юм.

Ядаргаа тайлах ванн: Толгой өвдөх, мэдрэлийн ядаргаа, арьсны өвчний үед дараах ванн бэлдэж орж болно. Хатааж жижиглэсэн эгэл хахуун (душица обыкновенная) ургамлаас 500 грамм авч хувинтай халуун усанд хийж 1-1,5 цаг хандална. Энэ хандыг шүүж аван ванн руу хийж орж суугаарай. 
Халуун ванн: Хэрэв та даарч бээрэн өвдөх гэж байгаа мэт санагдвал халуун ваннд суу. Халуун усыг ваннд гоожуул, Цельсийн 38-43 градус орчим халуунтай бол сайн. Гэхдээ халуун ванныг хэтрүүлж болохгүй, хааяа нэг хэрэглэх ёстой. Яагаад гэвэл, халуун ваннд байнга суувал арьс хатааж хуурайшуулах, нарийн хялгасан судсуудыг тэлэх, булчин ба арьсны чангарлыг сулруулах зэрэг сөрөг талтай. 
Хүйтэн ванн: Хэт их даарч хөлдөх шахсан үед ийм ванн тустай. 25 градус орчим халуун бүлээн усыг ваннд гоожуулж нөгөө хүнээ хэвтүүлнэ. Аажмаар, 15-20 минутын турш халуун ус бага багаар нэмсээр ванн доторх усыг 36-37 градус болго. Энэ үеэр түүний бүх биед эрчимтэй иллэг хийх ёстой. Дараа нь ваннаас гаргаж биеийг нь хуурай болтол алчуураар арч. Ингээд түүнийг оронд оруулж биен дээр нь халуун жин олныг тавиарай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top