өдөр
шөнө
×

32 орон Хятадын жуулчдад хориг хязгаарлалт тавьжээ

“Хятад улсад коронавирүсийн дэгдэлт болж байгаатай холбогдуулан дэлхийн 32 орон одоогийн байдлаар энэ улсын жуулчдын эсрэг тусгай хориг хязгаарлалт тавьсан. Тэдгээр нь голдуу Ази, Европын орнууд. Гэхдээ ийм нөхцөл байдлаас болж Цар тахлын дараах олон улсын аялал жуулчлал сайн сэргэхгүй, саарах магадлалтай. Яагаад гэвэл, 2020 он хүртэл Хятад бол дэлхийн жуулчлалын хамгийн том зах зээл байсан....  2022 оны үр дүнг тооцоход олон улсын аялал жуулчлал нь Цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшний 63%-тай тэнцэж байна” хэмээн НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага (UNWTO) мэдээллээ. 
АНУ, Япон, Өмнөд Солонгос, Испани, Итали, Энэтхэг зэрэг орон өнөөдөр Хятадын жуулчдаас сөрөг тест эсвэл вакцин тариулсан баталгаа шаардах болжээ. Зарим нь бүр заавал тестэд хамрагдах болзол тавьсан. Ганц жишээ дурдахад, Хятадаас 12-р сарын сүүлээр Миланд нисч ирсэн онгоцны 212 зорчигчийн талаас илүү нь коронавирүсийн халдвартай байсан тухай Италийн эрх баригчид мэдэгдсэн вм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top