өдөр
шөнө
×

Ягаан өнгийн байцаа диабетаас сэргийлнэ гэв

Финлянд улсын Туркугийн их сургуулийн эрдэмтэн судлаачид сонирхолтой судалгаа явуулсан тухай “StudyFinds” мэдээлэв. “Улаан ба ягаан өнгөтэй жимс, ногоонд агуулагддаг антоциан пигментийн тусламжтай чихрийн шижин өвчнөөс сэргийлэх боломжтой. Пигмент нь энергийн солилцоо ба гэдэсний бактериуд, үрэвсэлд нөлөөлж улмаар диабет тусах эрсдэлийг бууруулж байв. Жишээлбэл, нэрс, зэтгэнэ. Ялангуяа ацилжуулсан антоцианинтай хүнс илүү сайн үр дүн өгч эрүүл мэндэд ашигтай нөлөөлж байлаа. Энэ бол ягаан төмс, редис, ягаан лууван, улаан байцаа юм" хэмээн эрдэмтэд мэдэгджээ. Тэдний туршилт судалгааны үр дүнг “American Chemical Society” сэтгүүл нийтэлжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top