өдөр
шөнө
×

Хавар халиар, гишүүнэ сайн

Хавар хамгийн ашигтай ногооны нэг бол халиар, учир нь С витаминаар баялаг, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тосууд болон В бүлгийн витамин, каротиноид (А витамины өмнөгч) агуулдаг. Халиар мөн хоолны дуршлыг сайжруулж ходоод гэдэсний ажиллагааг хэвийн болгодог. Түүнчлэн хаврын улиралд гишүүнэ идээрэй. Гэхдээ эмч нарын зөвлөснөөр халиарын зөвхөн ишийг  хэрэглэх хэрэгтэй, яагаад гэвэл үндэс ба навчинд нь хортой бодисууд байдаг аж. Гишүүнэ бол К витамины эх үүсвэр, чухам энэ витамин л цус бүтээхэд оролцож кальци шингээхэд тусалдаг. Түүнээс гадна гишүүнэ бол антиоксидантаар (тухайлбал, антоциан) баялаг. Иш нь улаан байх тусмаа антоциан их гэсэн үг. Гишүүнэ ургамлын ишинд их хэмжээний эслэгүүд байдаг, иймээс цусан дахь холестерины түвшнийг зохицуулж хоол боловсруулалтыг хэвийн болгоход нөлөөлдөг аж. 
Эрт тариалсан улаан лууванг (редис) хавар идэхэд биед сайн. Яагаад гэвэл, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй биологийн идэвхт бодисууд түүнд бий. Ер нь улаан лууван зэрэг cruciferous ногоог 7 хоногт 2-3 удаа хоолондоо хэрэглэж байхыг Америкийн Хавдрын нийгэмлэг зөвлөдөг. Улаан лууван бол илчлэг багатай, 100 грамм нь ердөө 16 ккал хэрнээ эслэгээр баялаг учраас төгс хүнс гэж тооцогддог. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top