өдөр
шөнө
×

Улаан манжинтай тараг ашигтай

Тараг бол байгалийн гаралтай биологийн идэвхт хүнс, түүнд В бүлгийн витамин, кали, кальци зэрэг чухал микро элементүүд агуулагддаг. Ашигтай микроорганизмаар баялаг таргийн ачаар хоол боловсруулалт сайжирч дархлааны систем идэвхжин биеэс токсинууд гадагшилна. Гэдэсний бичил орчныг хэвийн болгох, өөх шатаахад тараг тустай, мөн кальци их агуулдаг учраас өөхөн хуримтлал үүсэхээс сэргийлдэг. Харин улаан манжин бол төмөр, магни, фолийн хүчил, С витамин зэрэг олон витамин, минералын эх үүсвэр. Түүний шүүс бие цэвэрлэх, элэг ба бөөрийн ажиллагааг сайжруулах, гемоглобин нэмэгдүүлэх, дархлаа бэхжүүлэх зэргээр нөлөөлдөг. Улаан манжин нь хоол сайн шингээн бамбай булчирхай болон биеийн жинд нөлөөлөх дааврын хэвийн ажиллагааг дэмждэг төдийгүй удаан цатгалан байлгахна. 
Хэрэв энэ 2 -ыг нийлүүлж хэрэглэвэл амттай төдийгүй элэг, гэдсэнд ашигтай ундаа болно. Түүнийг бас турах зорилгоор уухад гэмгүй. Яагаад гэвэл, улаан манжинтай тараг нь илчлэг багатай, цатгалан байлгаж гэдэс цэвэрлэхийн зэрэгцээ шээс хөөх болон хөнгөн гүйлгэх үйлчилгээ үзүүлнэ. 
Жишээ: Улаан манжинг үрүүлд үрж 100 грамм шүүс таслан авна. Дээр нь 100 грамм тараг нэмж сайн холиод 2 цаг байлгахад ундаа бэлэн болно. Түүнийг орой унтахын өмнө уугаарай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top