өдөр
шөнө
×

JDM: Авокадо бол чихрийн шижин тусах эрсдэлийг 20% бууруулдаг

АНУ-ын эрдэмтэд чихрийн шижин өвчний талаар явуулсан судалгааныхаа үр дүнг нийтэд танилцууллаа. Тэдний эрдэм шинжилгээний ажлын үр дүнг “Medical Xpress”, “Journal of Diabetes Mellitus” зэрэг сонин сэтгүүл нийтэлжээ. Бейлорын анагаахын коллежийн эрдэмтэд энэхүү судалгаандаа нийт 6159 хүнийг хамруулсан байна. Энэ хүмүүсийн 983 нь авокадо хэрэглэдэг гсэн бол үлдсэн нь энэ жимсийг иддэггүй гэжээ. Оролцогчдоос сүүлийн 2 хоногт ямар хоол хүнс, ундаа идэж уусныг нарийвчлан асууж мөн хоолоо ямар аргаар боловсруулж бэлдсэн зэрэг тодруулга авчээ. Дараа нь мэргэжилтнүүд 6 жилийн турш ажиглалт явуулж хоол хүнс ба II төрлийн чихрийн шижин үүсэхийн хооронд ямар уялдаа холбоо байгааг тогтоох гэж оролдсон аж. Судалгааны эцэст эрдэмтэд “Авокадо жимсийг хэрэглэхэд II төрлийн чихрийн шижин тусах эрсдэл 20% буурч байлаа. Иймээс хэрэв энэ өвчнөөс сэргийлэхийг хүсвэл өдөр тутам авокадо идвэл зохино" гэж дүгнэжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top