өдөр
шөнө
×

Цусны даралт бууруулах 15 энгийн арга

Дэлхийн 1 тэрбум гаруй хүн даралт ихсэх өвчнөөр шаналдаг аж. Хэрэв даралтаа хянаж байхгүй бол зүрх судасны өвчин тусах, инсульт болох эрсдэлтэй. Эм хэрэглэлгүй цусны даралтыг бууруулах боломжтой. 
1.Өдөрт 30 минут зугаалах буюу алх, гүй. Эсвэл 7 хоногт 150 минут спортоор хичээллэ.
2. Натрийн хэрэглээг  (давс) багасга. Мөн бэлэн бүтээгдэхүүнээс татгалз. 
3. Архи, согтууруулах ундаа бүү хэрэглэ. 
4. Калигаар баялаг хүнс ид: хүнсний ногоо (ялангуяа навчит ногоо),  улаан лооль, төмс, амтат төмс, жимс (гадил, апельсин, амтат гуа, авокадо, абрикос), сүү, цагаан идээ, загас, самар, үр, шош, 
5. Кофеины хэрэглээг бууруул.
6. Стрессээ удирдаж сур: Тайвшруулах хөгжим сонсох, бага ажиллах.... 
7. Хар шоколад эсвэл какао хэрэглэ. 
8. Илүүдэл жинтэй бол тур. 
9. Тамхи татдаг бол хаях хэрэгтэй. 
10. Саахар, цэвэршүүлсэн нүүрс-усны (цагаан гурил гэх мэт) хэрэглээг багасга. 
11. Жимс жимсгэнэ ид. 
12. Бясалгаж сур, эсвэл гүн амьсгалаар хичээллэ. 
13. Кальциар баялаг хүнс ид: сүү, цагаан идээ, навчит байцаа, шош, тофу, сардин загас. 
14. Зарим натурал нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж болно: сармисны ханд –Берберин, шар сүүний протеин, загасны тос, гибискус.... 
15. Магнигаар баялаг хүнс хэрэглэ: үхрийн мах, шош, тахианы мах, хүнсний ногоо, сүү, цагаан идээ, бүхэл үрийн хүнс. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top