өдөр
шөнө
×

Видео тоглоомд ашигтай тал бий

Канад улсын Саскачеван мужийн их сургуулийн эрдэмтэд видео тоглоомын тухай сонирхолтой дүгнэлт хийжээ. “Видео тоглоомд ашигтай тал бий. Компьютер тоглоомын ачаар гүйлгэж уншихад маш чухал “захын анхаарал” илүү сайн төвлөрдөг аж"  хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. Эрдэмтэд хамгийн алдартай видео тоглоомуудыг судалж байхдаа Тоглогч талбайн голд биш харин хажуу талаар байрлаж буй хэдэн объектод анхаарал хандуулж чадаж байгааг тодорхойлжээ. Үүний дараа видео тоглоом тоглох янз бүрийн түвшинтэй сайн дурын оролцогчдод унших даалгавар өгөв. Тэнд дэлгэцийн энд тэнд гэрэлтэх үсгүүдийг уншиж үг үүсгэх ёстой байсан. Зарим үг нь түгээмэл, олон ашигладаг бол нөгөө хэсэг нь огт байдаггүй, зохиомол үгс бөгөөд уншихын тулд нилээд чармайлт гаргах ёстой болжээ. "Хажуугийн олон тооны объект бүхий видео тоглоомыг их тоглодог оролцогчид бүх даалгаврыг илүү хурдан, илүү зөв уншиж байсан. Хачирхалтай мэт боловч, гейминг нь унших чадварыг сайжруулдаг" хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top