өдөр
шөнө
×

Буурал үсээс ангижрах арга

---Оросын анагаах ухааны дэд доктор, косметологч, дерматологч Виктория Сорокины зөвлөгөө--

Насны эрхээр бууралтах нь жам ёсны үзэгдэл. Гэвч зарим хүн залуудаа бууралтдаг, энд олон хүчин зүйл нөлөөлдөг. Тиймээс эмчид үзүүлж шалтгааныг тодруулах хэрэгтэй. Түүнчлэн буруу, зохисгүй хооллолт болон хоол хүнсээс хангалттай хэмжээгээр витаминууд, аминхүчлүүдийг авч чадаагүй тохиолдолд үсний өнгө өөрчлөгдөж бууралтах нь бий. Гэрийн нөхцөлд үсний өнгийг сэргээе гэвэл никотиновын хүчил (ниацинамид буюу РР витамин) хэрэглээрэй. Түүнийг хуйхандаа түрхсэнээр судсууд тэлж үсний уутанцарт очих цус ба тэжээл нэмэгдэнэ. Ийм байдлаар үсний өсөлт идэвхжиж өнгө сэргэх боломжтой. Никотиновын хүчлийг дор хаяж сарын турш 7 хоногт 2-3 удаа түрхээрэй. Хэрэв энэ арга үр дүн өгөхгүй бол фототерапи, микронидлинг, карбокситерапи, мезотерапи зэрэг эмчилгээнээс сонгож хийлгэж болно. Түүнээс гадна анх удаа үс бууралтаж стресст өртсөн бол будаад үзээрэй, энэ нь сэтгэл санаанд эерэгээр нөлөөлнө. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top