өдөр
шөнө
×

Хоолны дуршил бууруулах хүнс

“Шош, йогурт, нойтон ээзгий (ээдэм, аарц), алим, брокколи, өндөг зэрэг хүнсийг хэрэглэхэд удаан хугацаагаар цатгалан мэдрэмж төрүүлдэг, мөн илчлэг бага. Иймээс хоолны дуршлаа багасгах гэвэл эдгээр хүнсийг хэрэглээрэй. Өглөө өндөг зэрэг уургаар баялаг хүнсийг хэрэглэхэд удаан цатгалан байхын зэрэгцээ уураг бол цусан дахь саахрын түвшин богино хугацаанд ихсэх ба буурахад саад болдог онцлогтой. Ээдэм болон натурал йогурт мөн адил үйлчилгээтэй. Түүнчлэн эслэгээр баялаг лууван, артишок, брокколи зэргийн ачаар ходоод дүүрсэн мэт мэдрэмж төрж бага иддэг. Шошинд агуулагддаг хүнсний уусдаг волокон нь хоол боловсрох явцад усыг илүү шингээж томордог тул бага хоол идэх болно. Мөн алим, грейпфрукт зэрэг хүнсний ашигтай волокон агуулдаг жимс хэрэглэж хэвшээрэй. Харин амтат гуа зэрэг усархаг жимс арай бага үр дүнтэй” хэмээн АНУ-ын хоол зүйч эмч Мишель Рутенштейн зөвлөснийг “Daily Mail” сонин нийтэлжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top