өдөр
шөнө
×

Халааж болохгүй 12 хүнс

Зарим хоол хүнсийг халааж хэрэглэх нь эрүүл мэндэд таагүй нөлөөлөх зэргээр аюултай. 
* Цагаан будааг өрөөний температурт хадгалах үед бактерийн бохирдол болох аюултай. Маш сайн дулааны боловсруулалт хийсэн ч бүх бактериас ангижруулж чадахгүй байх талтай, улмаар хордлого болох, ходоод өвдөх эрсдэлтэй. 
* Мөөг ба мөөгтэй хоолыг зөвхөн бэлдсэн өдрөө хэрэглэх ёстой. Халаах юм бол уургийн бүтцэд өөрчлөлт орж биед шингэхэд хэцүү. Улмаар гэдэс дүүрэх, ходоод ба гэдэс өвдөх магадлалтай. Түүнчлэн мөөгийг халааж хэрэглэхэд химийн нэгдлүүд, ширхэгтэс задарч хортой бодисууд ялгарах тул элэг, зүрхэнд сөрөг нөлөөтэй. 
* Төмсийг өрөөний температурт их удаан хадгалахад ботулизмын бактериуд үржиж болзошгүй, энэ бол маш аюултай бүр амь насанд ч хүрч мэднэ. 
* Манжинд олон ашигтай бодис агуулагддаг, мөн эслэг болон витамин, кальци, фосфор төмөр, марганцаар баялаг. Гэхдээ манжинтай хоолыг халааж идэж болохгүй, яагаад гэвэл түүнд их хэмжээний нитрат агуулагддаг. Дахин халаах үед эдгээр нитрат хортой болж хувиран улмаар хордлого болж магадгүй. 
* Тахианы махтай хоолыг халаах хэрэггүй, халаах үед уургийн бүтцэд өөрчлөлт орж биед муу шингэх төдийгүй гастрит үүсэх зэрэг хор хөнөөл учруулж болзошгүй. 
* Сонгино, сармисыг бүгд мэднэ. Эдгээр ногоонд аллицин хэмээх хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй антиоксидант бий. Сонгино, сармистай хоолыг дахин халаах үед аллицин задарч алга болдог. 
* Навчит ногооны ургасан газар, нөхцлөөс хамаарч нитратууд их агуулагдаж болзошгүй. Нитратууд дангаараа хор хөнөөлгүй, гэвч навчит ногоог халаах үед хортой нитрозамин болж хувирах эрсдэлтэй. Тиймээс түүнийг түүхийгээр хэрэглэхийг хичээ. 
* Брокколийг аль болох дулааны боловсруулалт хийлгүй идэхийг хичээ, халаавал ашигтай бодисуудын 97% нь алдагдана. 
* Сельдерейд агуулагддаг нитратууд нь түүхийгээр эсвэл бэлдмэгцээ шууд хэрэглэвэл аюулгүй. Дахин халаах үед хортой нитратууд үүсэх ба хэрэв тогтмол ингэж иддэг бол хавдар үүсэх эрсдэлтэй. 
* Хулд загас (лосось) бол уураг, D ба В12 зэрэг витамин, омега 3 зэрэг ашигтай бодисуудыг агуулдаг бөгөөд үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Харин түүнийг халаах юм бол тэжээллэг чанараа алдана. 
* Артишокт олон төрлийн тэжээлийн бодис, витамин, минерал, эслэг, антиоксидант бас флавоноидууд бий. Харин дахин халаах үед олон ашигтай шинж чанараа алддаг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top