өдөр
шөнө
×

Зуны хооллолтын онцлог

Зуны улиралд хоолны цэсээ жаахан өөрчил. Яагаад гэвэл, зун ялангуяа их халуунд хүмүүс бага хөдөлдөг. Энэ бол энергиэ бага зарцуулдаг гэсэн үг. Иймээс халууны улиралд идэх хоолныхоо илчлэгийг нилээд хэмжээгээр бууруулах ёстой. Өөх тос бага хэрэглэ, майонезоос татгалз. Их халуунд ногоо жимс, улирлын жимс жимсгэнэ ахиу хэрэглэснээр биед шаардагдах витаминууд, минералууд, антиоксидантын хэрэгцээг хангалттай авч чадна. Гэхдээ улирлын жимс жимсгэнийг өглөөгүүр идэх хэрэгтэй. Жимсийг тараг, йогурт, аарцтай хослуулахыг хичээ. Хүнсний ногоог болж өгвөл түүхийгээр, дулааны боловсруулалт хийлгүй идээрэй. Түүнчлэн ногооны салаатыг амтлахдаа ургамлын тос, нимбэг зэрэг цитрүүсийн шүүс, цөцгий, йогурт ашигла. Давсны хэрэглээг зун багасгах ёстой. Түүнээс гадна бие махбодь усгүйжихээс сэргийлж, хэвийн үеэс арай илүү ус ууж бай.
Зуны халуунд өглөөний цайг 8 цагаас өмнө, үд дундад хоолоо идэж харин оройн хоолыг 19 цагаас өмнө амжуулаарай. Хамгийн их илчлэгтэй хоолыг өглөө ба өдөр идэж орой аль болох хөнгөн хооллоорой. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top