өдөр
шөнө
×

Хүзүүний үрчлээг арилгах маск

Хүзүүний үрчлээг арилгаж арьсыг толийлгож залуужуулах маск санал болгож байна. Түүнийг мөн гарын арьсыг гоё, залуу болгох, насны эрхээр үүссэн толбо пигментийг багасгахад ашиглаж болно. 
Орц: 
глицерин – 1 цайны халбага
камфорын масло – 1 цайны халбага
касторын масло – 1 цайны халбага
Е витамин - 1 цайны халбага

Орцонд дурдсан бүх бүтээгдэхүүнийг нийлүүлж холиод маш сайн хутгана. Цаасан алчуурыг давхарлан нугалж сая бэлдсэн тосондоо дүрж шингээнэ. Тостой алчуураар хүзүүгээ ороож, ойчихоос сэргийлэн хүнсний гялгар уутаар давхар бэхэл. Энэ нь мөн дулааныг арай удаан барихад хэрэгтэй. Энэ маскийг шөнөжин байлгавал сайн. 10 өдөр дараалан тавихад 1 курс болно. Дараа нь 14 хоног завсарлаад давтаж болно. Хэрэв та байнга энэ маскийг хүзүүндээ тавьдаг бол хэд ч насалсан хүзүү тань залуу, сайхан хэвээр байх болно. 
Гэхдээ бамбай булчирхайн асуудалтай, аутоиммунны өвчинтэй хүмүүст ийм маск тохирохгүй гэдгийг анхааруулъя. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top