өдөр
шөнө
×

Eurjpc: Өдөрт 4000 алхам хийвэл өвчин тусахгүй

"Өдөрт 4000 алхам хийхэд нас барах эрсдэлийг бууруулдаг” хэмээн Польш улсын Лодзи их сургуулийн шинжээчид мэдэгдсэнийг “Eurjpc” дамжууллаа. Тэд 200 мянга гаруй хүн хамрагдсан 17 эрдэм шинжилгээний ажилд анализ хийжээ. “Эрүүл байхын тулд өдөр бүр 8000-10000 удаа алхах шаардлагатай гэж өмнө нь эрдэмтэд дүгнэж байв. Харин одоо энэ тоо харьцангуй бага болохыг бид тогтоолоо. 500-1000 алхам тутамд эрүүл мэндийн байдалд аюул учрах эрсдэл багасдаг, энд шалтгаан хамаагүй. Тиймээс дунджаар 500 алхам нэмж алхахад өвчин тусах эрсдэл 7%-иар багасч харин 1000 алхам тутамд эрсдэл 15% буурч байлаа. Хүн өдөрт хамгийн доод тал нь 3967 алхам хийх ёстой, ингэснээр аливаа шалтгаанаар нас барах эрсдэл буурдаг, харин 2337 алхам хийвэл зүрх судасны өвчнөөр үхэх магадлал багасна. Өдөрт дээд тал нь хэд алхвал ашигтай болохыг тогтоож чадаагүй, гэхдээ 20 мянга хүртэл алхам хийхэд бие махбодид зөвхөн эерэг нөлөөлж байна" хэмээн эрдэмтэд ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top