өдөр
шөнө
×

Турахад далайн давс тусална

Гоолиг сайхан бие галбиртай болж турахыг хүсвэл далайн давстай ванн бэлдээрэй. Далайн давс таны арьсанд таатай сайхан нөлөөлж, гоё чанга, толигор зөөлөн болгодог төдийгүй турааж целлюлитийг багасгана. Мөн ийм ванн бие сэтгэлийг амраах, ядаргаа стресс тайлах, дархлаа  сайжруулах, арьсыг микро элементүүд ба тэжээллэг бодисуудаар тэтгэх, хөл гарын хаванг буулгах, хумсыг бэхжүүлэх, булчин ийн өвдөлтийг багасгах, арьс сунаж хагарахаас сэргийлэх, биед чийг тогтоож усгүйжихээс хамгаалах, арьсны хүчил-шүлтний балансыг зохицуулах, хортой бодисуудыг биеэс гадагшлуулах, цусны эргэлт ба тунгалагийн шингэний урсгалыг сайжруулах зэргээр олон талын ашиг тустай. 
Далайн давстай ванн бэлдэх амархан. Ваннд бүлээн ус гоожуулж 350 грамм далайн давс хийгээд л болоо. Та ийм усанд 20 минут хэвтэхэд хангалттай. Давстай усны ачаар таны жин бараг 0,5 кг-аар багасна. Гэхдээ давстай усанд хэтэрхий удаан байж болохгүй, учир нь арьс улайх цочрох зэргээр сөрөг үр дагавартай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top