өдөр
шөнө
×

1 хот-дог эрүүл амьдралын 36 минутыг "хороодог"

"Ганцхан ширхэг хот-дог таны эрүүл амьдралын 36 минутыг авч одох бол харин самар эсрэгээр нэмдэг" хэмээн АНУ-ын Мичиган мужийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэд судалгаа явуулж Америкт хамгийн алдартай, түгээмэл 5800 гаруй хүнсний бүтээгдэхүүн хэрхэн хүний эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд нөлөөлж байгааг шалгажээ. Үүний дүнд бүтээгдэхүүн тус бүрт “HENI”-н (Health Nutritional Index) коэффициент олгов. Энэхүү коэффициент нь тухайн хүнс эрүүл амьдралын хэдэн минут бэлэглэх буюу хасахыг харуулдаг аж. “Эрүүл энх, урт наслахын тулд хор хөнөөл ихтэй хүнсийг юугаар орлуулж болохыг манай судлаачид олж тогтоосон. Тиймээс заавал идэж уудаг бүхнээ бүгдийг  нэгмөсөн солих шаардлагагүй, жаахан өөрчлөхөд хангалттай. Дассан сурсан хоол хүнсээ бага зэрэг өөрчлөхөд л өвчин зовлонгүй, эрүүл саруул амьдарч урт наслах  боломжтой” гэж эрдэмтэд ярилаа. 
Хамгийн хортой хүнс бол улаан мах, хот-дог, бургер, хиамтай сэндвич, саахар агуулсан ундаа. Харин сөрөг нөлөө багатай хүнс гэвэл жимс, крахмалгүй ногоо, самар, шош, үр будааны нэвс. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top