өдөр
шөнө
×

Багийн спорт урт наслуулдаг

Ямар спортоор хичээллэвэл урт наслах боломжтой талаар Дани улсын эрдэмтэд судалгаа явуулав. Эрдэмтэд 25 жилийн турш 8,5 мянган хүнийг ажиглаж тэдний дадал зуршил, амьдралын хэв маяг, эрүүл мэндийн байдлыг судалж анализ хийжээ. “Спортоор хичээллэхдээ тун хэмжээг тааруулбал эрүүл, урт насалдаг. Ялангуяа багийн спорт энэ тал дээр гайхалтай нөлөө үзүүлдэг” хэмээн эрдэмтэд дүгнэсэн байна. 
Багийн спортоор хичээллэгсэд хамгийн урт насалдаг аж. Теннис 9.7 жилээр наслалтыг уртасгадаг бол бадминтон 6.2 жил, хөлбөмбөг 4.7 жил бэлэглэдэг. Харин ганцаарчилсан спортын төрлүүд арай цөөн жилээр наслалтыг уртасгадаг: усанд сэлэлт 3.4 жил, гүйлт 3.2 жил, гимнастик 3.1 жил гэх мэт.
“Багийн спорт яагаад ингэж урт наслуулдаг вэ гэвэл бусад хүнтэй харьцах боломж олгон нийгмийн харилцааг дэмжихэд тусалж асар их сэтгэл догдлолыг бэлэглэдэг. Тиймээс хүмүүс дасгал сургуулилт хийх буюу тэмцээнд оролцсоны дараа өөрсдийгөө илүү аз жаргалтайгаар мэдэрдэг. Түүнчлэн багийн спорт нь хүүхэд насны өрсөлдөх мэдрэмжийг сэдрээж, уралдаж тэмцэлдэх зөн билгийг эрчимжүүлдэг.  Энэ бол залуужих эх булаг” хэмээн эрдэмтэд тайлбарласныг Германы “Focus” нийтэлжээ. 
Хөдөлгөөний хомсдол үнэндээ яг тамхидалт, илүүдэл жин, өндөр холестерин, даралт шиг өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг хүчин зүйл гэдэг дээр эрдэмтэд санал нийлжээ. Тиймээс хэрэв та спортоос хөндий нэгэн бол ядаж өглөө эсвэл оройдоо дасгал гимнастик хийж сур. Мөн цахилгаан шатаар явахаа болих хэрэгтэй. 1 цаг ажиллаад 3-5 минут завсарлахыг хэвшил болго, энэ үеэр сандлаасаа босч ажлын байраа орхиж эрүүлжүүлэх биеийн тамираар хичээллээрэй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top