өдөр
шөнө
×

Таны цалин нойрноос хамааралтай

Финляндын Аалто их сургуулийн эрдэмтэд судалгаа явуулж нойр ба цалингийн хооронд уялдаа холбоо байгааг олж тогтоожээ. Тэд 5000 хүний хронотип ба дадал зуршил, цалингийн хэмжээ зэрэг мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Эрдэмтдийн судалгааны үр дүнг “Economics and Human Biology” сэтгүүл нийтэлжээ. Хүмүүсийг нойрсох хэлбэрээр нь болжмор, шар шувуу, холимог хронотип гэж ангилдаг. Ямартай ч шар шувуу хронотип нь цалин хөлсөнд дам нөлөөлдөг болохыг эрдэмтэд баталж чадлаа. “Хэт орой унтах дуртай хүмүүс голдуу эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг олон буруу зуршилтай, амьдралын эрүүл бус хэв маягийг баримталдаг. Жишээлбэл, хөдөлгөөн багатай, тамхи татдаг, алкоголь их хэрэглэдэг....  Тэд мөн нойргүйдлээр их шаналдаг. Энэ бүхэн “шар шувууд”-ын цалин хөлсөнд сөргөөр нөлөөлөх нь олонтаа.  Улмаар тэдний цалин хөлс буурах нь элбэг тохиолддог. Өөрөөр хэлбэл, хэт орой унтдаг "шар шувууд" нь "болжморууд"-аас бага цалин авдаг болох нь нотлогдсон” хэмээн эрдэмтэд тайлбарлав. Тэд судалгаандаа 1966 оны материалыг ашиглажээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top