өдөр
шөнө
×

Таргалалтын эсрэг тэмцэх шинэ арга нээжээ

“Таргалалт ба хүмүүсийн урамшил, хүсэл тэмүүллийн (мотиваци) хооронд маш чухал уялдаа холбоо байгааг тогтоолоо. Илүүдэл жинтэй хүмүүст янз бүрийн материаллаг урамшуулал маш хүчтэй нөлөөлдөг" хэмээн Герман улсын Фридрих Шиллерийн нэрэмжит Йений их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Энэ судалгааны үр дүнг “Brain Imaging and Behavior” (BIB) сэтгүүл нийтэлжээ. Таатай мэдрэмжид уураг тархи яаж хариу үйлдэл үзүүлдэг асуудлыг мэргэжилтнүүд анхааралтай судалсан, энд амттай хоол төдийгүй мөнгөөс таашаал авах хүлээлт, таашаал авах зэрэг багтсан аж. Өөрөөр хэлбэл уураг тархины таашаал, хүсэл тэмүүлэлтэй холбоотой тодорхой хэсгүүдийг (орбитофронталь гадарга –шийдвэр гаргах ба урамшууллыг үнэлэхтэй холбоотой, судалт бие-таашаалтай холбоотой, аралхан-өлсгөлөнг зохицуулахад оролцдог) судалсан. 
Нийт 383 хүн туршилтад оролцжээ. Тэдэнд тоглоом тоглохыг санал болгосон ба хөзрийг тааж зөв хариулсан тохиолдолд мөнгөн урамшуулах авах ёстой байв. Оролцогчдын тархины хариу үйлдлийг томографын тусламжтай “уншжээ”. Биеийн жингийн индекс (БЖИ) ба тархины аралханы идэвхжилтийн хооронд мэдэгдэхүйц хэмжээний эерэг холбоо байгааг эрдэмтэд илрүүлж тогтоолоо. Жишээ нь, оролцогчдод урамшуулал авахыг санал болгох үед илүүдэлтэй жин нь их байх тусам  тэдний тархины аралхан улам хүчтэй хариу үзүүлж байжээ. "Энэ нээлт маань БЖИ өндөр байх тусам тухайн хүн таашаалаас илүү их урамшил авч илүү мэдрэмжтэй байх боломжтойг харуулсан. Энд зөвхөн хоол биш мөнгө ч хамаатай. Судалгааны үр дүнг бид таргалалтын эсрэг тэмцэх шинэ аргыг боловсруулахад ашиглана гэж найдаж байна" хэмээн эрдэмтэд ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top