өдөр
шөнө
×

Рентген шинжилгээний үед бөөр хамгаалах дарс бүтээв

ОХУ-ын Белгород дахь улсын үндэсний судалгааны их сургуулийн Амьд системийн фармакологийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд онцгой төрлийн улаан вино бүтээсэн тухай “ТАСС” агентлаг мэдээллээ. Алкоголь агуулаагүй энэ дарсыг рентген шинжилгээ хийлгэхдээ уувал бөөр хамгаалах үйлчилгээтэй юм байна. Хойд нутгийн усан үзмийг тус их сургуулийн ботаникийн цэцэрлэгт генетик -селекционерууд ургуулжээ. Өвөрмөц технологиор боловсруулсан энэ дарсыг мэргэжилтнүүд хэд хэдэн туршилт явуулах замаар ашигтай шинж чанаруудыг баталгаажуулсан аж. Түүнчлэн шинэ дарсны нэг онцлог нь бүтцэндээ их хэмжээний антиоксидантууд агуулдаг, бас полифенолууд зэрэг олон ашигтай бодистой. “Шинэ дарсны антиоксидант шинж чанарын ачаар системийн үрэвсэл, түүний дотор ковидийн дараах хам шинжийн үед эндотелийн ажиллагаа доголдох зэргээс сэргийлэх боломжтой" гэж орос эрдэмтэд мэдэгджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top