өдөр
шөнө
×

Сурлагын дүн аавын анхаарал халамжтай холбоотой

“Хүүхдийн сурлагын амжилт ба эцгийн тавих анхаарал халамжийн хооронд уялдаа холбоо байгааг бид олж тогтоолоо. Энэ нь ялангуяа бага ангид илүү анзаарагддаг. Эцэг нь сайн анхаарал халамж тавьдаг хүүхдийг бусадтай харьцуулахад бага ангиасаа эхэлж амжилттай, сайн сурдаг” гэж Англи улсын Лидсийн их сургуулийн бизнес сургуулийнхан мэдэгдлээ. Тэд 5000 гаруй гэр бүлийн хүүхдүүдийн тестийн үр дүнг судалж харьцуулалт хийжээ. “Аавууд хэрэв хүүхэдтэйгээ хамт ном унших, нийтлэг хоббигоор оролдох, гар урлалаар хичээллэх зэргээр цаг хугацааг өнгөрөөдөг бол тухайн хүүхэд сайн сурлагатны тоонд баталгаатай багтдаг аж. Гэхдээ энд цуг зурагт үзэх, гар утсаар оролдох тухай яриагүйг анхаарна уу. Аавууд хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө хамтдаа маш их цагийг өнгөрүүлж байсан тохиолдолд тэдний хүүхдүүд 1-р ангид ороод л сайн сурч эхэлж байв. Гэтэл эцгүүд нь хангалттай хэмжээгээр анхаарал тавьдаггүй хүүхдүүд голдуу бага ангидаа амжилт муутай суралцдаг. Хамгийн гол нь аавууд заавал бүтэн өдрийг хүүхэдтэйгээ өнгөрүүлэх албагүй. 10 минутыг ч гэсэн хамтдаа үр бүтээлтэй, чанартайхан өнгөрүүлсэн бол хүүхдийн ирээдүйд эерэг үр дүн өгдөг” хэмээн эрдэмтэн судлаачид анхааруулав. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top